Нисэх буудалд “Увсад үйлдвэрлэв” борлуулалтын цэг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-18 16:43:06

Увс /МОНЦАМЭ/. "Дэглий цагаан" нисэх буудалд "Увсад үйлдвэрлэв" борлуулалтын цэгийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус борлуулалтын цэг нээснээр онгоцоор зорчигчид Увсын брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдэлгүй үнээр худалдан авах боломжтой юм.  

Энэхүү борлуулалтын цэгт одоогоор чацарганы өтгөрүүлсэн шүүс, тос, ундаа, үхрийн нүдний чанамал, давсан таваг, арвайн гурил, цагаан ултай гутал, эсгий ширмэл гэх мэт 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Увс аймагт жижиг дунд үйлдвэр эрхэлж буй 20 гаруй компани, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд энд тавигджээ.

Цаашдаа “Увсад үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэхийн төлөө ажиллана хэмээн аймгийн ХХҮГ-ын орлогч дарга Д.Баярмаа, "Дэглий цагаан" нисэх буудлын дарга Л.Энхтуяа нар хамтран ажиллах гэрээндээ тусгасан байна.

Холбоотой мэдээ