Хог цэвэрлэх ажлыг хөнгөвчлөхөөр тэвштэй гурван дугуйт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-04-17 21:24:01

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын орон нутгийн хөгжлийн сангаас 9 сая төгрөгийн санхүүжилт гаргаж гурван ширхэг "Тэвштэй гурван дугуйт" авсан байна. Энэхүү гурван дугуйтыг “Улаангом тохижилт үйлчилгээ" Орон нутгийн төрийн үйлчилгээний газарт захиалгаар хийлгэж, өнгөрсөн даваа гарагт хүлээлгэн өгчээ.

Энэхүү тэвштэй гурван дугуйт нь цахилгаанаар цэнэглэгдэн ажилладаг бөгөөд Улаангом хотын нийтийн эзэмшлийн зам талбайн хог, шороог тээвэрлэх, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд явах аж. “Улаангомын тохижилт үйлчилгээ”-ний газрын ажилтнууд өглөөний 7 цагаас тус гурван дугуйтаа унаж гурван чиглэлд ажилдаа гарах болсон байна.

 

Холбоотой мэдээ