Чандмань-Өндөр сумын сургуулийн сурагчид тангараг өргөдөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 14:29:55

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тангараг өргөж, тангарагийн баяр тэмдэглэдэг болжээ.

Сурагчид тангараг өргөснөөр Чандмань-Өндөрийн ирээдүй, Чандмань-Өндөрийн хөгжлийг цогцлооч, Чандмань-Өндөрийн нэр сүрийг бадруулагч болно гэсэн омогшил бахархлаар цог золбоо дүүрэн байх, эрдэмт хүмүүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэгчлэн өргөсөн тангарагтаа чин үнэнчээ илэрхийлж, хичээл сурлагандаа тогтмол амжилт гаргаж, авьяас чадвараа байнга хөгжүүлж, зорилгоо тэмүүллийнхээ төлөө тууштай тэмцэж, хүмүүжил төлөвшил, ёс зүйгээ ямагт эрхэмлэх, өрөө өөрсдийгөө бүрэн дүүрэн нээлттэй илэрхийлэх, төрөлх сургуулийнхаа үнэт зүйл, бахархал нь болохын төлөө хичээн зүтгэх эрмэлзэлтэй болох үндсэн ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ.

Монголчууд өнө эртнээс андгай өргөж, ам тангараг тавьж, анд нөхөр бололцож ирсэн өв уламжлалын дагуу Алунгоо эхийн хойч ирээдүй болсон хүүхдүүд жил бүр тангараг өргөж “Тангарагийн баяр”-ын өдөрт зориулсан “Монголын нууц товчоо” зохиолын агуулгаар олимпиад зохион байгуулж байхаар болсон ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ