“Багш спорт-2019” спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-11 17:03:06

Дорноговь/МОНЦАМЭ/.Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортоор дамжуулж багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, спортыг сурталчлах зорилго бүхий “Багш спорт-2019” спортын наадам Дорноговь аймгийн Сайншанд хотод дөрөвдүгээр сарын 11-нд эхэллээ.

Наадамд аймгийн 69 байгууллагын 26 багийн 600 гаруй тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж буй. Харин Сайншанд сумын ерөнхий боловсролын таван сургууль,13 цэцэрлэгийн нийт долоон багийн 220 тамирчин авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээн дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ