"Ерэн баатрын дууль" уран уншлагын тэмцээн зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-08 20:35:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сангаас "Ерэн баатрын дууль" уран уншлагын тэмцээнийг зарлаад байна. Уг уралдааныг бүх насныхны дунд зарласан бөгөөд оролцогчид өөрийн бичлэгээ фэйсбүүкт байршуулах юм байна.

Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав энэхүү бүтээлээ 1963 онд туурвижээ. Эл бүтээлийг Халх голын 80 жилийн ойн хүрээнд хүүхэд залууст толилуулахаас гадна түүхт баатруудын алдар гавъяаг мөнхжүүлэх, иргэдийн эх оронч үзлийг бадраах зорилготой аж. Энэ сарын 11-нд дүнгээ гаргах уг уралдаанд оролцохыг хүсэгчид 10-ны дотор дээрх бүтээлийг урнаар уншиж буй бичлэгээ байршуулж лайк, шейр цуглуулах шаардлагатай бөгөөд үүнд мөн шүүгчдийн үнэлгээ эхний шатны шалгаруулалтад нөлөөлөх аж. Хоёр дахь шатанд шалгарсан оролцогчид тус номын санд өөрийн биеэр хүрэлцэн очиж  "Ерэн баатрын дууль"-ийг уншиж өрсөлдөх юм.

Өмнөговь аймгийн Төв номын сангаас энэхүү тэмцээнийг анх удаагаа зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ