Дуучин Бритни Спирс сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 17:41:34

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн дуучин Бритни Спирс сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Энэ тухай  “TMZ” цахим хуудас мэдээлэв. Эмнэлэгт тэрбээр 30 орчим хоног хэвтэж магадгүй аж.


Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Бритни аавынхаа биед ихээхэн санаа зовж байгаа бөгөөд түүнд мэргэжилтнүүдээс тусламж авах хэрэгтэй болоод байгаа аж. Сүүлийн хэдэн долоо хоногт түүний эцэг хоёр удаа хагалгаанд оржээ.


Өнгөрсөн 1 дүгээр сард тэрбээр эцэг нь эмнэлэгт хүргэгдсэн тул тоглолтоо түр хугацаанд зогсоож байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Дуучин Бритни Спирс “Grammy” төдийгүй хөгжмийн хэд хэдэн шагналын эзэн болж байсан юм. Түүнчлэн тэрбээр 2017 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтад багтаж байсан аж.

Холбоотой мэдээ