Төрийн байгууллагуудад хяналт шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын байрны соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын ажилд хяналт шалгалт хийж, зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна.
Энэ сарын 1-нээс эхлэн аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзоригоор
ахлуулсан ажлын хэсэг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын
газар, Мэргэжлийн хяналтын газар гэх мэт бүх газар, хэлтэс,
агентлагуудад очиж ажиллаж байна. Тэгэхдээ төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалт,
цагийн бүртгэл, иргэдээс
ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, батлагдсан бүтэц, орон
тогоо мөрдөн ажиллаж, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлж буй байдал, Засгийн Газрын
тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилт, архив, албан бичгийн
хөтлөлт зэргийг хянан шалгаж байгаа аж. Тэрчлэн шилэн дансны хөтлөлт,
хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, шаардлагатай арга зүйн
зөвлөмжийг өгч байна.
Холбоотой мэдээ

