Анкара хотод болсон халдлагын улмаас амиа алдагсдын тоо 36 боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-22 11:46:49

АНКАРА. /Anadolu/. Энэ сарын 13-нд Туркийн нийслэл Анкара хотод болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдагсдын тоо 36 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Дэлбэрэлтэд өртсөн Феяяаз Айдын шархаа даалгүй Анкара хотын эмнэлэгт амьсгал хураасан гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Энэ сарын 13-нд Анкара хотын төвийн Кизилай талбайн зэргэлдээх нийтийн тээврийн төвийн ойролцоо машин дэлбэрч, хэдэн арван хүн амиа алдаж, шархадсан билээ.

Уг халдлагын хариуцлагыг Курдын Хөдөлмөрийн намын /РКК/ босогчид энэ сарын 17-нд хүлээсэн байна.

Сирийн Ардчилсан холбоо нам /PYD/ террорист бүлэглэлийн нэг жигүүр болох Ардын хамгаалах нэгжид /YPG/ бэлтгэгдсэн, Курдын Хөдөлмөрийн намын элсүүлсэн, өдгөө 24 настай Сехер Кагла Демир гэгч этгээд бөмбөг дэлбэлсэн болохыг Туркийн Дотоод хэргийн яам тогтоожээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ