Өмнөд бүсийн анхдугаар олимпиадыг Дундговь аймаг санаачлан зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Боловсрол,
соёл, урлаг, спортын газраас аймгийн Засаг даргын нэрэмжит өмнөд бүсийн
физикийн анхдугаар олимпиадыг 3 дугаар сарын 30-ны өдөр Мандалговь хотноо зохион
байгууллаа.
Тус олимпиадад Дундговь, Говьсүмбэр,
Өмнөговь, Төв аймгийн ЕБС-ийн 7-12 дугаар ангийн 200 гаруй сурагч, 21 багш
оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөхийн сацуу бие биенээсээ суралцсан ажээ.
Физикийн хичээлээр бүсийн хэмжээнд
анх удаа зохион байгуулсан энэхүү олимпиадыг сурагчдын физик болон техник
сэтгэлгээг хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, өмнөд бүсийн аймгуудын
боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын
физикийн олимпиадын хороо, МУИС-ийн зөвлөх багш нартай хамтран ийнхүү зохион
байгуулсан аж.
Олимпиадын дүнгээр Дундговь аймгийн
Цэгц билэг сургууль түрүүлж, Төв аймаг хоёрдугаар байр, Өмнөговь аймаг гуравдугаар байрыг тус
тус эзэлсэн байна.
Олимпиадын үйл ажиллагаанд Улсын
физикийн олимпиадын хорооны дарга, гишүүд, оролцож, олимпиадад тавигдах
бодлогыг боловсруулан, материалыг засч, мэргэжлийн түвшинд зохион байгуулсныг
аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ онцоллоо.
Ирэх жилийн олимпиадыг Төв аймаг
хариуцан зохион байгуулахаар болжээ. Физикийн бүсийн олимпиадыг зохион
байгуулснаар жил бүр оюун ухаанаа нээж, өрсөлдөх боломжийг фикикч хүүхдүүдэд ийнхүү
олгож, эхлэлийг тавьснаараа онцлогтой ажээ.