Венесуэлийн Цахилгаан эрчим хүчний шинэ сайдыг томилжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 12:47:39

КАРАКАС. /РИА Новости/. Инженер Игор Гавидияг Цахилгаан эрчим хүчний шинэ сайдаар томилсон тухайгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэндээ хандан мэдэгджээ. Тэрбээр мөн өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан Луиса Альфредо Моттад талархал илэрхийлсэн байна.


Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Венесуэл даяар цахилгаан тасарсан юм. Венесуэлийн эрх баригчид энэ талаар мэдэгдэхдээ цахилгаан хангамжийн объектуудад дахин халдлага үйлдсэн байна гэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Н.Мадуро цахилгаан хангамжийн системийг сэргээх сарын төлөвлөгөөг баталсан юм. 

Холбоотой мэдээ