Нийлэг гялгар уутнаас татгалзах уриалгад 14 сумын иргэд нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/.Байгаль орчин, аялал жуулчлалын
газар, “Сум дундын ойн анги”-ийн алба хаагчид сумдад ажиллахдаа нийлэг уутнаас татгалзах уриалгыг дэвшүүлснээр 14 сумын иргэд нэгдсэн байна.
Тус байгууллагаас өмнөх жил хэрэгжүүлж байсан эко сургууль, цэцэрлэг шалгаруулах болзолт уралдаанаа дахин зарлах, өсвөрийн
байгаль хамгаалагчдыг бэлтгэх зорилго бүхий "Ногоон паспорт" аяныг
үргэлжлүүлэх, нийлэг гялгар уутнаас татгалзах мэдлэг олгох зэрэг төлөвлөсөн ажлаа иргэдэд танилцуулсан юм.
Мөн 14 сумын ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 700 сурагчдад "Ногоон паспорт" гардуулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 3000 гаруй брошур, ном, газрын зураг, гарын авлага түгээж, байгаль орчны салбарын хуулийг сурталчлан таниулах зорилгоор иргэдийн дунд "Центавр" тэмцээн, "Дэлхийн ойн өдөр", "Дэлхийн усны өдөр"-т зориулсан шүлгийн тэмцээнийг тус тус зохион байгуулжээ. БОАЖГ-аас зохион байгуулсан дээрх үйл ажиллагаанд 14 сумын 1000 орчим сурагч, 600 орчим иргэн оролцсон аж.