Венесуэлийн 70 орчим хувь нь интернет сүлжээгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-28 14:49:49

МЕХИКО. /РИА Новости/. Тог, цахилгаан тасарсны улмаас Венесуэлийн 70 орчим хувь нь интернет сүлжээгүй байгаа тухай “NetBlocks” төрийн бус байгууллага мэдэгджээ.


Иргэдийн цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийн хэрэгцээг хангадаг хамгийн том "Эль-Гури" усан цахилгаан станцад осол гарсны улмаас Венесуэлийн 23 мужийн 21 мужид нь цахилгаан тасарсан тухай өмнө нь мэдээлсэн байна. Түүнчлэн нийслэл Каракас хотод цахилгаан тасраад байгаа юм.


Венесуэлийн Мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес өнөөдрийг амралтын өдөр болгож байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ