Цагдаа, цэргийн анги, байгууллагын “Сагсан бөмбөг”-ийн аваргууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-03-28 14:47:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-27-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн тэмцээнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 74 баг, 600 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөв.

Эмэгтэй баг тамирчдын тэргүүн байрт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байрт Нийслэлийн цагдаагийн газар, гутгаар байрт Цагдаагийн ерөнхий газар тус тус шалгарлаа. Харин эрэгтэй баг тамирчдын тэргүүн байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төв, дэд байрт Нийслэлийн цагдаагийн газар, гутгаар байрт Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгарав.  

Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Нийслэлийн цагдаагийн газрын дэслэгч Д.Анхбаяр, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах ахлагч Э.Одонцэцэг, "Шилдэг довтлогч"-оор Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах ахлагч Ө.Бүрнээ, "Шилдэг холбогч"-оор Увс аймгийн цагдаагийн газрын дэд ахлагч Ч.Гантөгс, Цагдаагийн ерөнхий газрын ахмад С.Мөнхжин нар тус тус шилдгээр шалгарсан юм.

Нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Мэдээлэл шуурхай удирдлагын төв, хоёрдугаар байрт Нийслэлийн цагдаагийн газар, гуравдугаар байрт Цагдаагийн ерөнхий газар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом хүртжээ.   



Холбоотой мэдээ