Хакерчдын ашиглаж байсан цахим хуудсуудыг хяналтдаа авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /Associated Press/.
Ираны хакерчдын кибер халдлага үйлдэх зорилгоор ашиглаж
болзошгүй байсан 99 цахим хуудсыг “Microsoft” компани хяналтдаа авчээ.
Тодруулбал, Ираны “Phosphorus” юмуу “APT35” хакерын бүлэглэл эдгээр цахим хуудсыг ашигладаг байж
магадгүй байгаа юм. Эдгээр бүлэглэл нь Ираны Засгийн газартай холбоотой эсэх нь
тодорхойгүй байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, хакерчид Ойрхи Дорнодын улсууд
дахь идэвхтнүүд болон сэтгүүлчдийн мэдээллийг хулгайлдаг байсан аж.
“Microsoft” компани нь тус бүлэглэлийн 2013 оноос хойш мөрдөн
шалгаж байгаа аж. Компани тус бүлэглэлийг шүүхэд өгсний дараа хакерчдын
ашигладаг цахим хуудсуудад хяналт тавих эрхийг авсан байна.