“Эх хүүхдийн эрүүл мэнд” нөлөөллийн сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Орон нутгийн эх хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд удирдлага, шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой нөлөөллийн сургалт Говь-Алтай аймгийн Алтай хотноо болж байна.
Сургалтыг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Говь-Алтай дахь орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран “Эх хүүхдийн эрүүл мэнд” тусгай төсөл хамтран зохион байгуулж буй бөгөөд сургалтад сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга зэрэг 70 гаруй хүн оролцож байна.
Сургалтаар сумдын удирдлагууд өөрийн орон нутгийн эх хүүхдийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, төслийн хүрээнд хийгдсэн ажлын тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэнэ хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Сургалтын нээлтийн үеэр Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, “Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан ажлыг орон нутагтаа тогтвортойгоор хэрэгжүүлж ажиллахад удирдлага, шийдвэр гаргагчдын оролцоо чухал үүрэгтэй” гэв.