Үндэсний аваргын цуврал тэмцээнд Шонхорууд эхний хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-26 09:22:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний 21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын цуврал тэмцээнд Архангай Алтан Дорнодын Дайчид баг 2:0-ээр тэргүүлж байсан бөгөөд уг цувралын гурав дахь тоглолт МҮЭСТО-ы спорт зааланд боллоо.


Цувралыг тааруухан эхэлсэн Шонхорууд энэ тоглолтын эхний үеэс л эрч хүчтэй байж Дайчид багийн довтолгоог няцааж өөрсдийн оноогоо ахиулсаар байв. Улмаар гуравдугаар үе дуусахад Шонхорууд 100 оноог авч, өрсөлдөгч багтаа 64 оноо алдсан юм. Улмаар 114-100 харьцаатай Ховд Шонхорууд хожиж, цувралыг 2:1 болгож ойртуулж чадлаа.


Тус тоглолтод Э.Дөлгөөн 22 оноо, 18 самбар, 11 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт хийсэн онцгой амжилт үзүүлэв. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш буюу лхагва /2019.03.27/ гарагт МҮЭСТО-д болно.

Холбоотой мэдээ