“Boeing” компанид өргөн хүрээний эрх мэдлийг олгосон гэж мэдээлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 13:35:21

ВАШИНГТОН. /The Washington Post/. Boeing” компани ашиг сонирхлоо лоббидох, харилцаа холбоо, нэр нөлөөгөө ашиглан агаарын тээврийн салбарт АНУ-ын Конгресс, Засаг захиргаанаас өргөн хүрээний эрх мэдлийг олж авчээ” хэмээн “The Washington Post” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.


Boeing” компани АНУ-ын эрх баригчидтай чухал харилцаа холбоо тогтоохын тулд хэдэн арван жилийг зарцуулсан. Түүнчлэн өндөр дээд албан тушаалтнууд байсан хүмүүс тус компанийн захирлуудын зөвлөлд багтдаг. 2018 онд “Boeing” компани Конгресс, Холбооны агаарын тээврийн газар болон төрийн бусад байгууллагад ашиг сонирхлоо лоббидоход 15 сая ам.долларыг зарцуулжээ. Үйл ажиллагааг нь хянах улсын хяналт шалгалтыг сулруулах асуудлыг тус компани идэвхтэй дэмждэг" хэмээн тус сонинд тэмдэглэсэн байна.   


Эдгээр алхмуудын нэгийг дурдвал, нислэгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд компанид олгох бүрэн эрх мэдлийг нэг талаас өргөжүүлсэн, нөгөө талаас Холбооны агаарын тээврийн газрын боломжийг хязгаарласан хуулийн төслийг Конгресс 2018 онд баталсан байна. Энэхүү санаачлага нь техникийн тусгай дүрэм журмуудад өөрчлөлт оруулах боломжийг “Boeing” компанид олгожээ. Тэдгээр дүрэм журамд агаарын тээврийн төслүүдийг батлахад Холбооны агаарын тээврийн газар ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тусгадаг аж. 

Холбоотой мэдээ