НӨАТ-ын анхны супер азтан тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 09:09:05

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ний өдөр болж, анхны супер азтан тодорлоо.

Супер азтан 400 сая төгрөгийн эзнээр 2602 4190 сугалааны тохиролтой 1 иргэн тодорсон байна. Харин бусад тохирлоос нийт  24 мянга 564 азтан тодорчээ.

Мөн сугалаагаар 1 иргэн 20 сая төгрөг, 21 азтан тус бүр 4 сая төгрөг сугалсан байна. Харин 500 мянган төгрөгийг 226, 100 мянган төгрөгийг 2250 азтан хожсон бол 22 мянга 66 иргэн тус бүр 20 мянган төгрөгийн эзэн болжээ.

Дараагийн сугалаа ирэх сарын 10-нд болно.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ