Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-03-18 17:38:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн  баруун өмнөд хэсгээр цасан шуургатай. Иймд цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд  Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.


Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн төв хэсгээр, энэ сарын 20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ. 

Энэ сарын 20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь талын нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 23-нд өдөртөө дулаарна.

Холбоотой мэдээ