БНХАУ-ын дарга Итали, Монако, Францад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин гуравдугаар сарын 21-26-нд Итали, Монако, Францад
төрийн айлчлал хийнэ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны
төлөөлөгч Лу Кан даваа гарагт мэдээлэв.
“Си Жиньпин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Монакогийн хунтайж II Альберт, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын урилгаар тус улсуудад айлчилна” гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.