“Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-18 10:16:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар  “Нээлттэй өдөрлөг”-ийг “Хүннү Молл” худалдааны төвд зохион байгууллаа. 

Нээлттэй өдөрлөгөөр батлан хамгаалах бодлого, үйл хэргийг иргэдэд сурталчлан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн ажил зохиосон юм. 


Өдөрлөгт Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран оролцож, батлан хамгаалах бодлого, үйл хэргийг гүйцэтгэхэд идэвхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа зэвсэгт хүчний анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан хаагч нарт дүүргийн Засаг даргын шагнал гардуулав. Мөн дүүргийн 18 нас хүрсэн иргэдэд “Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардуулах ёслол боллоо. 


Холбоотой мэдээ