Супер хонжвор 60 саяын азтан тодорсонгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-18 09:43:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар сарын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 18,672
  • 100 мянган төгрөгийн азтан 2,084
  • 1 сая төгрөгийн азтан 189
  • 5 сая төгрөгийн азтан 17
  • 10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорчээ.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан худалдан авагчид 30.000 төгрөг хожих бол дөрвөн орон таарвал 100.000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарсан бол нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих юм.

Холбоотой мэдээ