Аймгийн ахмадын хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-03-17 21:04:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн ахмадын холбооны дарга Т.Дашсүрэн болон сумдын ахмадын холбооны дарга нар, төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Энэ үеэр аймгийн ахмадын хорооны дарга Т.Дашсүрэн, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нар төрийн зарим чиг үүргийг ахмадын хороогоор гүйцэтгүүлэхээр 2019 оны шинэчилсэн гэрээг байгууллаа.

Энэ үеэр “Улсын тэргүүний ахмадын хороо”-гоор шалгарсан Түмэнцогт сумын Ахмадын холбоонд аймгийн Засаг дарга баяр хүргэн таван сая төгрөг гардууллан өгч, цаашдынх нь үйл ажиллагаанд амжилт хүслээ.

2019 он ахмадуудын хувьд “Ахмад настны тухай хууль”-аа бүрэн хэрэгжүүлэхэд шийдвэрлэх жил учир аж ахуйн нэгж, албан газрууд ахмадын сангаа байгуулан тэдний төлөө бодитой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна. ААН байгууллагуудын удирдлагууд ажилтнууд ахмадууддаа хүрсэн бодит ажил хийхийг энэ үеэр аймгийн ахмадын холбооноос уриаллаа. 

Холбоотой мэдээ