Хоорондын зай бариагүйгээс зам тээврийн осол олон гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-18 10:28:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 523 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 372 зөрчлийг шалгажээ. 


Зам тээврийн ослын улмаас нийслэлд 20 хүн бэртэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн академийн өргөн чөлөө, Жанжин клубийн хойд замд, "T.Prius" автомашин нь "H.Sonata-7" автомашинтай мөргөлдөж, дөрвөн хүн гэмтсэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, "Төмөртэй бригад" гэх газар шороон замд тракторын зорчигч унаж, нас барсан зэрэг хэргийг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна.


Эдгээр өдөр замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу харуцлага тооцжээ. Мөн согтуугаар жолоо барьсан хоёр, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон гурван явган зорчигч осол гаргасан байна. 


Зам тээврийн ослын зонхилох шалтгаан нь хажуу, хоорондын зай бариагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнтэй холбоотой байна.  Иймд жолооч нар нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, нэг хором хүлээж "ТА-БИ-ТА" хэмээх зарчмаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба зөвлөлөө. 



Холбоотой мэдээ