Харү башёгийн 5 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Такакейшёог давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-14 17:53:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 5 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдөгчөө төвөггүй давж Хакүхо 5, Какүрюү 4 даваатай болов.


Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Такакейшёог ошидаши мэхээр давж 2 дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Оношёог давснаар 5 даваатай болов. Озэки Такаясү, Нишигикиг ёрикири мэхээр давж 4 даваа, нэг унаатай болсон бол Озэки Гойэдо, Шодайг хаяж 5 даваатай башёг тэргүүлэгчдийн эгнээнд Их аварга Хакүхо, Ичиножёо А.Ичинноров нарын хамт манлайлж байна.


Озэки Точиношин өнөөдөр Кайсейг давснаар 3 даваа, 2 унаатай болоод байна. Харин Митакүэми энэ өдөр Хокүтофүжид /2-3/ унаснаар 3 даваа, 2 унаатай боллоо.

 

Холбоотой мэдээ