Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монголын сэлэмчдийн баг тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 16:44:45

“Вуши 2016" /"Wuxi 2016"/ насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон "Рио 2016" олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тодорлоо.

Тодруулбал, Б.Батхүү (Хангарьд клуб), спортын мастер, "БРБ" үндэсний чансааны 2-р байр. Дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр түүнийг 4 дүгээр сарын 10-12-нд болох "Рио 2016" олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцуулахаар боллоо. Эрхийн тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин оролцох боломжтой.

Харин түүний араас Ц.Жигжидсүрэн /Дуэль клуб, спортын мастер, 2016 оны Улсын аварга, "БРБ" үндэсний чансааг тэргүүлэгч/ Б.Хаш-Эрдэнэ /Хангарьд клуб, 2016 оны өсвөрийн УАШТ-ий дэд аварга./ Б.Амарболд /Хангарьд клуб, 2016 оны насанд хүрэгчдийн улсын дэд аварга, өсвөрийн улсын аварга./ нар шалгарсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ