Армийн генералд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 21:08:43

Завханд Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол цэргийн нэрт жанжин, армийн генерал Батын Дорж агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн цэцэг өргөх ажиллагаанд аймгийн удирдлагууд, ахмад дайчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.  Сонирхуулахад баруун хязгаарыг тохинуулж хилийн зурвасыг тогтооход гар бие оролцсон Монголын анхны Армийн генерал Батын Дорж нь 1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Тэрээр цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараа эхэлж1978 оноос Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажилласан байна. Дашрамд өнөөдөр аймгийн төв талбайд аймгийн хүчний байгууллагуудын “Нэгдсэн тоо” сүрт жагсаал, ёслолын буудлага болно.

Завханд ЗХ-ний 325-р анги бусдыгаа хошуучиллаа

Завхан аймагт Зэвсэгт хүчний 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрүүдэд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан уралдаан тэмцээнүүд болоо. Тодруулбал спортын таван төрлөөр 10 багц медалийн төлөө 13 байгууллагын 9 баг тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр 17 оноогоор Зэвсэгт хүчний 325 дугаар анги тэргүүн байрт шалгарч шилжин явах цомын эзэн болж, 28 оноогоор аймгийн Цагдаагийн газар, 38 оноогоор аймгийн Прокурорын газрын баг тамирчид удаах байруудад тус тус шалгарлаа.

Зэвсэгт хүчний 95 жилийн ойн барилдаанд сумын заан Ишжамц түрүүллээ

Завханд Зэвсэгт хүчний 95 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн нэрэмжит марш тактикын аварга тасаг шалгаруулах тэмцээн боллоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тасаг тэргүүн байрт шалгарч Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай салбар, аймгийн Онцгой байдлын газар удаах байруудад  орж алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо. Мөн энэ сарын 16-ны өдөр аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд сумын болон залуу бөхчүүд оролцсон үндэсний бөхийн барилдаан болж Шилүүстэй сумын харъяат, аймгийн ОБГ-ын бөх сумын заан н.Ишжамц түрүүлсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ