Герман улстай нөхөн сэргээлт, хог хаягдлын талаар хамтарч ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Заарланд мужийн Байгаль орчин,
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд Райнхолд Ёосттийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр, уул уурхайн олборлолтын дараах үеийн газрын нөхөн сэргээлт, аюултай хог хаягдлын менежментийн, ойн аж ахуйн тогтвортой хөгжил, ойжуулалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тодорхой салбаруудад хамтран ажиллах хүсэлтээ БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр илэрхийллээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Заарланд
мужийн Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд Райнхолд Ёостт
дэд сайд Ц.Батбаярын саналыг талархан хүлээн авч, цаашид төрийн болон
хувийн хэвшлийн холбогдох байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр
илэрхийлэв.