Өлгий хотын ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-07 15:54:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвд Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан стандарт, дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

            Хэлэлцүүлэгт аймгийн Эрүүл мэндийн газар, БОАЖГ, Өлгий сумын удирдлага, тус сумын 13 багийн Засаг дарга нар болон "Ах дам", "Тирлик" захын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Арман, Х.Жантөре, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Дауиржан нар Өлгий сумын хэмжээнд илэрч буй нийтлэг зөрчлүүд, хог хаягдлын байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар итгэл тавьж хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид ирж буй казахын ард түмний уламжлалт шинэ жилийн баяр Наурызыг угтан хотын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлж, ард иргэдэд холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, зөвлөгөө өгөх, удаа дараа зөрчил гарган хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцон ажиллахаар боллоо.  

Холбоотой мэдээ