С.Шойгу эмэгтэй цэргийн албан хаагчдад баярын мэнд хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-07 11:20:48

МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу эмэгтэй цэргийн албан хаагчдад олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлсэн байна. Түүнчлэн тэрбээр нисгэгч болохоор суралцаж буй залуу үеийнхэнд мөрдсөө нэр төртэй, бахархалтайгаар зүүж, эцэг эхийнхээ итгэлийг алдахгүй байхыг хүсжээ.  


“Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр бид үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, эр нөхрөө халамжилсных нь төлөө бүсгүйчүүддээ талархаад зогсохгүй улс орон, дэлхийн дахины төлөө тэдний хийж буй зүйлд талархах учиртай юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн “Сири дэх терроризмтай тэмцэж, ялалт байгуулсан хүмүүсийг бид мартах учиргүй. Сирийн энгийн ард иргэдэд тусалж, тэнд маш олон үйл ажиллагаа явуулж байсан эмч, сувилагч нараа бид мартах ёсгүй юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ