Хамгийн хамгийнаар тодрогсод 99 сарнай хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-07 16:20:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон хийдэг “99 сарнай” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. 10 дахь жилдээ болж буй эл үйл ажиллагааг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгын ивээл дор Д.Ариунжаргал даргатай Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар сумын салбар зөвлөлөөс амжилттай зохион байгуулжээ.

Үйл ажиллагаанд нийт 120 бүсгүйчүүд оролцсоноос салбар салбартаа манлайлал болсон, гоо үзэсгэлэнтэй 99 эмэгтэй урилгаар хүрэлцэн иржээ. Уламжлалт 99 сарнай арга хэмжээ нь шагналын хур арвинтай, олон азтантай, гэнэтийн бэлэг дүүрэн, дуу хуур, бүжиг цэнгүүний дунд болжээ. Эл үйл ажиллагааны торгон мөч нь Сүхбаатар сумын хамгийн хамгийныг тодруулах мөч байсан аж. Тодруулбал Сүхбаатар сумын хамгийн авьяаслаг, эрч хүчтэй эмэгтэйгээр Хонгорморьтын 1-р багийн иргэн Д.Буянзаяа, хамгийн өхөөрдөм эмэгтэйгээр 5-р багийн иргэн Ж.Наранчимэг, хамгийн өндөр эмэгтэйгээр 1-р багийн иргэн Ч.Оюунэрдэнэ, хамгийн дайчин эмэгтэйгээр 5-р багийн иргэн Г.Хандаа, хамгийн залуу өнөр бүлийн эмэгтэйгээр: 1-р багийн иргэн Т.Алтанцэцэг, хамгийн урт үстэй эмэгтэйгээр 7-р багийн иргэн Б.Нямсүрэн нар тодорчээ. 

Холбоотой мэдээ