Аймгийн Тохижилт үйлчилгээний газрын эмэгтэйчүүд баяртай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-06 21:58:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Үзэмж төгөлдөр хотыг бий болгохыг төлөө, үнэлэмжгүй ажил эрхэлдэг, ургах нартай уралдан гарч, үдшийн бүрийгээр гэртээ ордог иргэддээ аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, баярын мэнд хүргэлээ.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын Б.Насантогтох даргатай Тохижилт үйлчилгээний газрын эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа.

Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл Сүхбаатар хотынхоо өнгө үзэмжийг гоё сайхан байлгахын төлөө сэтгэл зүтгэлээ шингээн хөдөлмөрлөж байдаг бүсгүйчүүд маань аймгийн даргын өрөөнд хүндэт зочин болж орно чинээ санасангүй явлаа хэмээн талархаж, баярлаж байгаагаа илэрхийлж байв. Хийсэн бүтээсэн нь хүний нүдэнд ил байдаг ч, тэднийг хүндэлж, ажлыг нь ойлгох хүн тийм ч олон байдаггүй. Аймгийн дарга уулзалтынхаа үеэр энэ хамт олон дотроос төрийн дээд шагналаар шагнагдах хүмүүс олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “шагнал гэдэг бол хэн ямар ажлыг хэрхэн хийж байгаад нь өгдөг төрийн хишиг бас үнэлэмж юм гэдгийг тодотгосон. 

Холбоотой мэдээ