Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-06 10:32:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор өсвөрийн шатарчдын 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг анх удаа Сэлэнгэ аймагт зохиож дүнгээ гаргалаа. 

Шатрын спортыг хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг дээшлүүлэх, 2019 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах, тив, дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгож, эрх олгох зэрэг онцлог чанарууд ихтэй байлаа.

Өсвөрийн шатарчдын улсын аваргын 8 хүртэлх насны ангиллын аваргаар /эрэгтэй/
Б.Агьбат
, /эмэгтэй/ Э.Зол-Учрал, 10 хүртэлх насны ангилалд /эрэгтэй/
У.Содбилэг
, /эмэгтэй/ Х.Есүгэн,  12 хүртэлх насны ангилалд /эрэгтэй/ Л.Очирбат, /эмэгтэй/, Х.Баясгалан нар аваргын алтан медаль хүртлээ. Харин клубүүдээс Дагшаахүү, Төв, Хан-Алтай эхний гурван байрт шалгарав. Ингээд тэмцээний багийн дүнгээр тэргүүн байрт Хэнтий аймаг, удаах байрт Дорнод, Дархан–Уул аймгийн баг тамирчид шалгарлаа.


Холбоотой мэдээ