ХҮН-ын даргын асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-18 11:17:09

Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ шинээр сонгогдсон даргыг бүртгэх хуралдаан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд 11.00 цагаас эхэллээ.  

Хуралдаанд ХҮН-ын шинээр сонгогдсон намын даргаар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан С.Ганбаатар, Б.Найдалаа нар ирж оролцож байгаа бөгөөд хуралдааны илтгэгчээр Х.Эрдэнэсувд ажиллаж байгаа юм. 

Улсын дээд шүүх өмнө нь энэ сарын 4-нд хуралдаан товлож, тус намын шинэ даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бүртгэх талаар хэлэлцэх байсан. Гэвч Б.Найдалаагаас мөн ижил утгатай хүсэлт гаргасан тул хуралдааныг хойшлуулсан байсан юм. 

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ