Усны эрүүл ахуйн талаарх мэдлэгийг усан санчдаар дамжуулан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
norovsambuu@montsame.mn
2016-03-18 00:32:55

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас 3 дугаар сарын 22-нд болох “Дэлхийн усны өдөр”-өөр усны эрүүл мэндийн талаар сургалт хийх ажээ. Даланзадгадын хэмжээнд байдаг 25 усан сангийн усан санч нарт усны савны эрүүл ахуй сэдвээр сургалтаа явуулна.

Усан санч нарт зөв мэдлэг мэдээлэл өгснөөр үйлчлүүлэгч нартаа зөв мэдээлэл түгээнэ гэж үзэж байгаа ажээ. “Усны зөвлөмж, усаар дамжин халдварладаг өвчлөлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, усны савны зөв хэрэглээ гэсэн гурван төрлийн сурталчилгааны материалыг бүх усан сангууддаа тарааж өгөөд байна. Одоо хийх сургалтынхаа төлөвлөгөөнд дахин энэ мэдээллээ бататган өгөх юм.

"Нийт усан сангууд эрүүл мэндийн булантай бөгөөд энэ буландаа усны эрүүл ахуйн талаар мэдээллүүдээ тавьж иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгоод явж байгаа. Харин иргэдийн хувьд манайхаас зохион байгуулдаг төлөвлөгөөт сургалтууддаа энэ талаар яриад явчихдаг” гэж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Одгэрэл ярилаа.

Ер нь иргэд ус зөөдөг сав, хадгалдаг сав нь тусдаа байх ёстойг анхаарах хэрэгтэй ажээ. Мөн ус хадгалах саваа долоо хоногтоо нэг удаа сайтар угааж, хатаасны дараа усаа хийж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манайхны усаа зөөдөг ургамалын тосны шар саванд ус удаан хадгалж болохгүй ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ