Ким Жөн Уны Вьетнамд хийх айлчлал уулзалтын дараа үргэлжилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПЁНЬЯН. /ТАСС/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамптай Ханой хотод дээд хэмжээний уулзалт хийснийхээ
дараа Вьетнамд албан ёсны нөхөрсөг айлчлал хийх бодолтой байна гэж Солонгосын
төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
“Энэ сарын 27-28-нд тэрбээр
Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, АНУ болон БНАСАУ-ын хоёр дахь түүхэн
дэмжээний уулзалтыг хийх бол 3 дугаар сарын 1-2-нд Вьетнам улсад албан ёсны
нөхөрсөг айлчлал хийнэ” гэж тус агентлаг мэдээлсэн байна.
АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт
өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д
аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн
зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.
Хоёр дахь
уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар бодитой алхмуудыг
авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд хүрнэ гэж хоёр улсын
удирдагчид найдаж байна.