Мянган ээжид сарнай бэлэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-02-26 21:32:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын эмэгтэйчүүдийн холбоо Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран ирэх гуравдугаар сарын долооны өдөр мянган ээжийг баярлуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. 

Баярын үеэр "Дархан бэр", "Уран бэр"-ийг тодруулан батламж гардуулах бөгөөд Чингис хотын авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоор ээжүүдээ баярлуулах юм.

Мөн Хэрлэн сумын эмэгтэйчүүдийн холбооноос өрнүүлж буй "Сарнай бэлэглэе" аяны хүрээнд эрчүүдийн зүгээс ээжүүд, эмэгтэйчүүддээ цэцэг бэлэглэх үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Дархан бэр нь гурван хүү төрүүлсэн ээжүүд байх бол Уран бэр нь гурван охин төрүүлсэн ээжүүд байх бөгөөд тодруулах ээжүүдийн материалыг харъяа багууд дээр хүлээн авч байна. Баярын үйл ажиллагааны урилгыг ирэх сарын нэгнний өдрөөс багуудаар дамжуулан ээжүүдэд хүргэх юм байна.

Холбоотой мэдээ