Парламентын гишүүд Зарифыг албан тушаалд нь үлдээхийг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-26 15:27:14

ЛОНДОН. /Reuters/. Мохаммад Жавад Зарифыг Гадаад хэргийн сайдын албан тушаалд нь үлдээхийг Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигаас хүссэн захидалд парламентын гишүүдийн дийлэнх нь гарын үсэг зуржээ.  Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.


Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан даваа гарагт мэдэгдсэн юм.


Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Хасан Роухани түүний огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Мөн М.Зарифын огцрох болсон шалтгааны талаар дурдаагүй байна. 

Холбоотой мэдээ