Ахлах дунд ангийнхны амралт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-17 12:29:28

Дорноговь аймгийн ЕБС-ийн ахлах дунд ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 14-нөөс эхэллээ.

Ахлах дунд ангийнхан  гуравдугаар сарын 28-ныг хүртэл амрах бол залгуулаад бага ангийнхан гурван долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл амрах юм байна.

Гуравдугаар улирлын амралтын үеэр сурагчид аав, ээж, ах эгчдээ тусалж мал төллүүллэх, элсэлтийн шалгалтад цаг гарган бэлтгэх боломжтой болдог.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ