Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд дахин газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-26 13:41:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний шөнийн 23 цаг 50 минутад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  

Газар хөдлөлт болсон Хүдэр сумын “Цагаан нуга” гэх газар айл нутагладаггүй аж. Иймээс энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй ажээ. Өмнө нь энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлсэн. Гахай жил гарсаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хоёр удаа ийн газар хөдөллжээ.

Холбоотой мэдээ