Чихрийн шижин өвчин хүндэрсэн үеийн эмчилгээг нутагшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-02-22 15:01:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Бүгд найрамдах Куба улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв, Монгол эм импекс концерн хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Чихрийн шижин өвчний үед хөл орчимд шарх үүсэх нь түгээмэл байдаг. Ийм өвчтэй хүний 10 орчим хувийн хөлийн шарх хүндэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж, эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, симпозиумыг зохион байгуулж, иргэд болон эмч мэргэжилтнийг энэ талын мэдлэг, мэдээллээр хангах юм. Мөн чихрийн шижин өвчнөөс шалтгаалах хөлний шархлааг эрт илрүүлэх, хянах, өндөр үр дүнтэй эмчилгээг эх орондоо нутагшуулна. Түүнчлэн олон улсын байгууллага, төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахыг албаныхан онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ