"Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажил сургалтаар үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-22 15:36:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газартай хамтран алба хаагчдын дунд сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулжээ.


Сургалтаар нийт бие бүрэлдэхүүнд зориулж "Хандлагын хүч”, "Танин мэдэхүйн үйл явц”, “ой тогтоолт, анхаарлын төвлөрөлт, сэтгэхүйн хурд хөгжүүлэх аргачлал" сэдвээр онолын сургалт зохион байгуулсан байна. Мөн онолоос гадна сэтгэлзүйн дасгалуудыг хийж, тестээр сорил авчээ. Түүнчлэн хэлтэс, тасгийн алба хаагчдын дунд “Цагдаагийн байгууллагын үнэт зүйл, эерэг хандлага” сэдвээр бүлгийн ярилцлага хийсэн байна. Сургалтыг зөвхөн алба хаагчдад зориулсангүй удирдах албан тушаалтнуудтай ажлын байрны сэтгэл ханамж, хандлагын талаар ярилцлага хийж, судалгаа авчээ.


Энэхүү сургалт нь алба хаагчдын сэтгэл санааны байдал, танин мэдэхүйн онцлогыг тодорхойлох, сэтгэлзүйн шалтгаант асуудалд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.  

Холбоотой мэдээ