Хөгжимтэй парадын үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-03-16 13:18:13

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд БХЯ, ЗХЖШ-аас хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулна.

Баярын арга хэмжээний хүрээнд маргааш 12.00-13.00 цагийн хооронд хөгжимтэй парад зохион байгуулах юм. ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжмийн салаа нийслэлийн таван цэгээс нэгэн зэрэг жагсаалаар Чингисийн талбайд ирнэ.

Тодруулбал, зүүн 4 зам, баруун 4 зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн 5 цэгээс хөгжимтэй парад алхах аж. Энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Хөгжимтэй парад алхсан бүрэлдэхүүн 12.30-13.00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэх гэнэ.

Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ