Аймгийн Засаг дарга ААНБ-ын удирдлагуудад үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-19 07:23:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Даваа гарагт болдог удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аж ахуйн нэгж, албан байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгч, хэрэгжилтэнд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа.

-2019 онд нийгмийн бүхий л салбарт хийгдэх ажлыгн нэгдсэн график төлөвлөгөөг гаргах

-Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга сумдын засаг дарга нартай болон аж ахуй нэгж, албан байгууллагын дарга нартай 2019 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээг байгуулах, дүгнэх ажлыг энэ сарын 27,28-нд зохион байгуулах

-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгох журмыг шинэчлэх. 2019 онд шинээр олгох зээлийг нэгдүгээр улиралд багтаан олгох

-Орлого төвлөрүүлэх ажлыг эмх цэгцтэй, зөв дараалалтайгаар хуулийн дагуу төвлөрүүлэх

-Аймаг орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхай эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй зөвлөлдөн, шинэчилсэн гэрээг аймгийн ИТХ-аар оруулах

-2018 онд эхэлсэн барилга бүтээн байгуулалт, тендерийн ажлуудыг энэ оны 08 дугаар сард бүрэн дуусгах

-Нэг цэгийн үйлчилгээний төвийг шинэчлэх ажлыг эхлүүлж, гүйцэтгэлд онцгой анхаарах

-Аймгийн төвөөс мал гаргах захирамжийг яаралтай гаргах

ийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө, гудамжуудыг аймгийн төвийн аж ахуй нэг, албан байгууллагуудад хариуцуулах

-Мах боловсруулах үйлдвэр байгуулах ажлын хүрээнд Халзан суманд эрүүл бүс байгуулах газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэх

-Ганга нуурыг сэргээх ажилд улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг тавигдсан бөгөөд хийгдэх ажлын саналыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүд гаргах

-Отрын бүс нутагт зааг тогтоох асуудлыг яаралтай шийдвэрлэж, захирамж гаргах

-Зөвшөөрөлгүй газар олголтыг зогсоох

-Бичигт боомтын гурвын хаалтын барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэж, эажлыг эхлүүлэх

-Ундны усны цэвэрлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулах

-Мал эмнэлгийн газар ажлаа шинээр төлөвлөж, үр дүнтэй явуулах

-Цахим албан хэрэг хөтлөлтийн системийг нэвтрүүлэх

-05 дугаар сарын 01 хүртэлхурдан морины уралдааныг хориглосон Засгийнэ газрын тогтоолыг хэрэгжүүлэх, зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох зэргийг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ