Хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын 1:1 хөтөлбөр хэрэгжинэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-02-20 19:38:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүүхэд, оролцоо, хөгжил, хамгаалал 1:1 хөтөлбөр өнөөдрөөс эхэлж байна. Хөтөлбөр тавдугаар сарын 20 хүртэл үргэлжинэ.

Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдийг аймгийн соёлын байгууллагуудтай танилцуулах, “Бид Эрдэнэт хотдоо хайртай” аялалд оролцуулах, Номын санд ном унших карт нээж өгөх, спорт, соёл, урлагийн дугуйланд хамруулж үр дүнг нь тооцох ажээ. Мөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулна.

Хөтөлбөрт 21 багийн 70 орчим хүүхэд хамрагдаж ГБХЗХГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, тус сумын Ахмадын зөвлөл, Ахмад багш, эмч нарын холбоо хамтрах ажээ.


Холбоотой мэдээ