Улаангом сумын 8-р багт хаваржилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-16 18:38:53

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 8-р багийн өвөлжилт харьцангуй хэвийн байсан ч цагаан сараас хойш эрс хүйтэрч, цас орсны улмаас тус багт хаваржилт хүндэрч эхэлсэн байна.

Улаангом сумаас томилогдсон ажлын хэсэг өчигдөр Шатад, Бор үзүүр, Харуус толгой, Униулт, Хөндлөнгийн гол, Бураан үзүүр зэрэг газарт өвөлжиж байгаа 60 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцсан байна. Тус багт малын хорогдол одоохондоо гараагүй, цаашид цаг агаар хүндэрвэл хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Хамгийн чухал нь зарим малчдын өвс, тэжээлийн нөөц багасчээ.

Ажлын хэсгийн гишүүд Хөндлөнгийн голд хоноод өнөөдөр үргэлжлүүлэн Гялаан, Гүрийн хөндий, Дунд тэрмэс, Зүүн хоол, Баруун тэрмэс, Тарлан, зэрэг газарт өвөлжиж байгаа малчдаар орж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм байна.

Холбоотой мэдээ