Орон нутгийн үйлдвэрлэгчид Европын зах зээлд гарах боломж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. “Глоб интернэшнл” төвөөс хэрэгжүүлж буй "GSP+ механизмаар дамжуулж, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих" төслийн танилцуулгыг тус байгууллагын холбогдох мэргэжилтэн Увс аймагт хүрэлцэн ирж хийлээ.
Энэ хүрээнд GSP+
буюу худалдааны хөнгөлөлтийн системд хамрагдаж Европын холбооны зах зээлд
бүтээгдэхүүнээ гаргах боломж орон нутгийнхны өмнө байгааг танилцуулсан юм.
Европын зах зээл гэхээр хэтэрхий хол, том, хүршгүй зүйл мэт төсөөлөгдөж байсан
ч Архангай, Баян-Өлгийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гаргаж байгаа гэдгийг
дуулаад орон нутгийн үйлдвэрлэгчид Европын зах зээлд
гарах боломж байна гэдэг урам сэдэл авлаа. Гэхдээ бидэнд хангалттай мэдээлэл
шаардлагатай гэж уулзалтад ирсэн үйлдвэрлэгчид ярьж байв.
Монгол Улс
Европын холбооны зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой аж.
Энэ боломжийг эдлэхийн тулд иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө,
мэдээллийн эрх, эрх чөлөө, хүний эрхийн олон улсын суурь конвенциудыг зөрчихгүй
байх нь чухал байна.
Ямартай ч орон нутгийн үйлдвэрлэгчид Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын
тулд дор бүрнээ хичээж ажиллах нь зүйтэй, тэр хүртэл шантарч болохгүй, нэг л
бүтээгдэхүүнийг гаргаад таниулчихвал дараа дараагийн бүтээгдэхүүнд тэр жишгээр
явах боломж бүрдэнэ гэлцэж байлаа.