ХОМ бүртгэх систем маргааш хаагдана

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-14 12:20:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн албан тушаалтнууд ХОМ-ээ гаргаж өгөх сүүлийн хугацаа маргааш 24.00 цагт дуусна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд албан тушаалтнуудын 96.5 хувь нь ХОМ-ээ өгснийг АТГ мэдээллээ.


Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 290 орчим албан тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг байна.


Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ-ээ 100 хувь бүртгэж дууссан.


280 гаруй Төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас 230 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлжээ. Маргааш буюу 2019.02.15-ны өдрийн 24.00 цагт www.meduuleg.iaac.mn цахим систем хаагдана. Иймд хуулийн хугацаанд мэдүүлгээ гарган бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ