Мандал сумын эмнэлэг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-14 15:07:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймаг, сум, орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг заралгүй ард иргэдийн эрүүл мэндийн төлөө нэгэн томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ.

Энэ бол Ротаричуудын санал санаачилгаар хийсэн ажил бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа 2016-2017 онд "Сэлэнгэ Ротари" клубын ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ олон улсын "UB peace avenue" клубтэй хамтран ажиллах санал тавьж, Мандал сумын өнөөгийн байдлыг танилцуулжээ. Ингэснээр "UB peace avenue" клубын зүгээс Япон, Тайванийн салбар клубтэйгээ хамтран хөрөнгө босгож, Мандал сумын хүн амд нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаар болжээ. Эл ажил өнөөдөр биеллээ олж, Мандал сумын алслагдмал хоёр тосгон, багийн хүн амд энэ автомашинаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж. Өмнө нь дээрх баг, тосгонд хүрч ажиллах автомашингүй байжээ. Ийнхүү Сэлэнгэ аймгийн удирдлагууд дотоод нөөц бололцоо, олон улсын байгууллагын тусламж дэмжлэг, өөрсдийн хөөцөлдлөгөөгөөр сумынхаа хүн амыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж чадсаар байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сум төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг хүнд ногдох хэмжээгээр бус сумын статусаар тус суманд хуваарилдаг нь өрөөсгөл аж.  Тухайлбал 10000 хүн тутамд нэг эмч ногдох ёстой гэж үзвэл хөдөөгийн сумдын дундаж жишгээр нэг суманд хоёр эмч ногддог байна. Гэтэл дээрх тооны хүн амтай Мандал суманд 27 эмч хэрэгтэй юм.

 

Холбоотой мэдээ