Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-10 08:53:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын давхарласан 5. Адъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй шар бар өдөр.

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Мод

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.


Холбоотой мэдээ